Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мүүний урсгалын талаар ярих нь ихэссэн. Иргэн Э.Цэрэндолгор анх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж Мүүний урсгалын талаар мэдээлж эхэлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаярыг Мүүн буюу Эв Нэгдлийн сүмийн мөнгийг БСШУЯ-аар дамжуулан угааж байна гэх үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөөд буй. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мүүний урсгалыг Христийн шашинтай холбон тайлбарлаж байгаа нь эндүүрэл гэдгийг өнөөдөр Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастор ахлагчдын холбооноос мэдэгдлээ.
Тус холбооныхон өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн бөгөөд Мүүнийхний талаар ярихдаа Христэд итгэгчдийн зургийг ашиглах гэх мэтээр Христэд итгэгчдийн нэр хүндэд халдаж байна гэсэн юм.
Мүүний урсгалыг Христийн шашинтай холбоогүй гэв | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.