Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Тодруулбал, 1979 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гаргаж 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.
Харин манай улсын хувьд 1990 онд гишүүнээр элсч, 2007 оноос уг өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн юм.
Жуулчлалын өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Аялал жуулчлал ба ус” сэдвээр тэмдэглэнэ.
Үүнтэй холбоотойгоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, 21 аймгийн аялал жуулчлалын мэргэжилтэнд "Явган аяллын маршрут тогтоох, зам дагуух тохижилт ” сэдэвт сургалт-семинар, “Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад, “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн, “Гранд тур” спорт явган аяллын тэмцээнийг тус тус зохион байгуулж байна.

Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна | ||
Үзсэн: 2058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.