Шууд Chart

Нийтийн тээвэрт явж буй 300 микрог үйлчилгээнээс хасна

2016-02-26 16:31:38

Нийслэлийн нийтийн тээврийн газраас Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусуудын тоог цөөлөхөөр болжээ.

Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 1-нээс 12-оос дээш жил явсан микро автобусуудыг үйлчилгээнээс хасна. Ингэснээр одоо үйлчилгээнд явж буй 390 микроноос 37 нь үлдэх юм байна. Түүнчлэн хасагдсан микро автобусны орон зайг нөхөхийн тулд гэрээтэй аж ахуйн нэгжүүдийн нөөц бололцоог шавхан ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Нэмж мэдээлэхэд, нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн бөгөөд энэ онд тэдгээр микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа юм. 

Нийтэлсэн: О.Энхмаа

Нийтийн тээвэрт явж буй 300 микрог үйлчилгээнээс хасна  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй