Дэлхийн хөгжлийн 2016 оны тайлан илтгэлд мэдээллийн технологийн хүртээмжийг онцолжээ. Сүүлийн жилүүдэд энэ салбарт шинэ нээлт, бүтээл ихээр төрөн гарсан. Түүнийг төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, иргэдэд мэдээллээр тогтмол хангахад ашиглах жишгийг олон улс хэрэгжүүлж эхэлжээ.
Манай улс ч үүнд анхаарал хандуулж ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төрийн байгууллагад төвлөрч буй асар их мэдээллийг иргэн бүрт хүргэхийн тулд цахим орчинг бүрдүүлэх шаардлага байгаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ ярьж байна.
Мөн нийтийн тээврийн гар утасны аппликэйшэнийг нэвтрүүлснээр иргэд автобус хаана явж байгааг мэдэх боломж бүрдэхийг тэрээр хэллээ. Ингэснээр автобусны буудал дээр иргэд удаан зогсох шаардлагагүй чиглэлийн тээврийг хянах боломж бүрдэх юм байна.
Дэлхий нийтийн хөгжилд мэдээллийн технологийн хүртээмжийг онцоллоо | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.