Шууд Chart

Цагаан зудтай найман аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

2016-02-26 19:01:02

Улсын хэмжээнд 18 аймгийн 98 суманд цагаан зудтай, 20 аймгийн 123 суманд зудархуу байна. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад засгийн газрын буцалтгүй тусламжаар өвс тэжээл олгох ажил үргэлжилж байна. Өнөөдөр хүмүүнлэгийн байгууллагууд зудтай аймгуудад туслах ажилд нэгдэж найман аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө. Тэд нийт 1800 өрхөд хүнсний болон бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ. 

Зудтай аймгуудын 75 суманд хүрэх тусламжийн автомашины цуваа Дүнжингарав худалдааны төвийн гаднаас хөдөллөө. Энэ машинууд зорьсон аймгууддаа 1-5 хоногийн хугацаанд хүрнэ. Эдгээр аймгуудад хаваржилт хүндэрсний улмаас улсын хэмжээнд 125 мянган толгой мал хорогдоод байна.  

Архангай, Увс аймагт хамгийн их мал буюу 20 гаруй мянган толгой мал хорогджээ. Эхний ээлжинд хүндрэлтэй аймгуудад тусламжийн цувааг хүргэхээр зорьж байна. 

Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв аймагт тус бүр 240 малчин өрх, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нийт 600 өрхөд тус бүр нэг сарын хүнсний тусламж, үлдсэн 300 өрхөд 192 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар засгийн газрын тогтоолын дагуу хаваржилт хүндэрсэн 20 аймагт 100 гаруй мянган тонн өвс, 7 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр тараагаад байна.
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Цагаан зудтай найман аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө   
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй