Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал болно

2016-02-29 07:43:07

10.00 цагт: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн "Хөдөлмөр хөгжлийн түлхүүр" чуулган Cоёлын төв өргөөнд болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас:  91915340


10.00 цагт: "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны "Д.Сүхбаатар" танхимд болно.  


11.00 цагт: Буриадын нэрт яруу найрагч Дондок Улзытуевийн 80 насны ойд зориулсан зохиолч, уран бүтээлч, уншигчдын уулзалт ярилцлага Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний танхимд болно.  Утас 99866572


11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн тогтолцоо ба шүүгчийн ачаалал" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 91912312, 70008037


11.00 цагт: 21 аймаг, 9 дүүрэг, салбар нэгжүүдийн шилдгийн шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа МЗХ-ны Залуус танхимд  болно.  Утас: 88020633


11.00 цагт: Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс зохион байгуулах Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Монгол орнуудын Шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Монгол туургатны миссийн тэмцээний тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Шонхор таур"-ын 12 давхарт болно.  Утас: 98987227, 88116363


12.00 цагт: Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хийх хэвлэлийн бага хурал Хэвлэлийн Хүрээлэнд болно.


12.00 цагт: Монголын Оюутны холбооноос оюутны 70200, автобусны билет зэрэг сүүлийн үед оюутнуудад тулгамдаад байгаа бусад асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно. Утас: 85555554


12.30 цагт: Эрүүл ахуйн тухай хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод болно. Утас: 86885060

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал болно  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2016-02-29 08:41
Дондогийн Өлзийт гэж бичээч мангаруудаа

Бидэнтэй нэгдээрэй