Шууд Chart

Өнөөдөр МҮОНТ-ийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно

2013-09-27 10:08:16

1967 оны 9 сарын 27. Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн түүхэн өдөр. 46 жилийн өмнөх энэ өдөр 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжлагыг хийжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг нь бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан гэдэг. Шууд нэвтрүүлгийн дараа түр завсарлага авсан бөгөөд 17 цаг 50 минутаас  зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн ажээ. Энэ түүхэн өдөртэй холбогдуулан өнөөдөр МҮОНТ-ийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" 11.00 цагаас МҮОНРТ-ийн төв байранд зохион байгуулагдах гэж байна. Хрга хэмжээний хүрээнд МҮОНТ-ийн нэвтрүүлэг дамжуулах төв шинэ тоног төхөөрөмж суурилуулан ажиллуулж эхлэх нээлтийн ёслол болно.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдөр МҮОНТ-ийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно  
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2013-09-27 10:57
Сайн байцгаана уу, Та бүхэнд баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт, аз жаргал эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нэгэн цагт та бүхэнтэй хамтран ажиллаж байсан сэтгүүлч Г.Энхбаатар /Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн/

Бидэнтэй нэгдээрэй