
Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Луус сумын хаваржилт хүндрэлтэй Суварга, Буянт багийн 15 өрх, 60 гаруй малчинтай уулзаж, цагийн байдалтай газар дээр нь танилцаад иржээ. Цагийн байдлын хувьд тус газруудад малын хөлөөр ханзарч байсан цасан дээр хоёр хоногийн өмнө орсон цас нэмж битүүрүүлсэн, мөн зарим газарт ерөөсөө нүдлээгүй цасан дээр цас ихээр орсноор хаваржилтыг улам хүндрүүлсэн байна. Үүнээс үүдэж малын хорогдол ихэсчээ.
Үүнтэй холбогдуулан хөдөөгийн иргэд “Ийм үед сургуулийн хүүхдүүдийг амраавал төв суурин газар сургууль, цэцэрлэгийн хүүхдээ харсан эцэг, эх, эмээ, өвөө тэдэнд их тус болдог” талаар ярьж байлаа. Харин аймгийн удирдлагуудын хувьд эдгээр асуудлыг аймгийн онцгой комисст уламжилж, тодорхой үүрэг даалгавар өгчээ.
Дундговь аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч байна | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.