Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-02-29 11:05:16

Хоёрдугаар сарын 29ий өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.


"Өнөөдөр" сонины энэ өдрийн дугаарт  “Хүний “инженерүүд””, “Залуу ба хөгшин, Нара ба Эрдэнэ”, “10 гаруй хүүхэд мориноос унаж, гурван морь бэртлээ”, “Увс, Баян-Өлгийд газар хүчтэй хөдөлжээ” зэрэг мэдээлэл, сурвалжлагыг онцолсон байна.

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаараас “Эрдэнийн аялгууг эгшиглүүлэн урлагчийн урланд өнжсөн нь”, “Дүнжингаравын уралдаанд алдарт “Монгол хээр” азарга түрүүллээ”, “Мөнгөнийх нь хулгайг уучлаад ч болов...”, “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулах нь хамгийн бодитой байдаг”, “Хүчирхийлэгчид гэр бүл рүүгээ ойртох үед нь дохиолол өгдөг чип суулгана” зэрэг сурвалжлага, мэдээллүүдийг унших боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сонинд “Улаанбаатарыг ундлах төсөл”, “Дайвраас үндсэн бол шилжсэн нь”, “”Сунгалт” хийдэг Хэнтийн тойрог”, “Бууриа сэлгэсэн боловсруулах үйлдвэр” зэргийг онцолжээ.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт “Улстөрчдийн зангидсан нударгаар “хараат бус”-чуудаа элэгдүүлсээр байх уу” , “Цэцэг өвчин нийслэлийн хаяанд иржээ”, “Мандат тойрсон маргаан дахин сөхөгдөж мэдэх нь”, “Бид сүрьеэгийн эсрэг баталгаагүй эм дөрвөн жил хэрэглэсэн гэв үү”зэрэг сурвалжлага, мэдээллүүдийг уншаарай.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “С.Батцэцэг: Миний номын сангаас Нобелийн шагналтнууд төрнө”, “А.Ганхуяг: Автобусны ухаалаг систем санхүүгийн програм шиг ажиллаж байна”, “Л.Эрдэнэтуул: Цус ойртсон АТГ, ТЕГ-ыг Их Хурлаас шалгах хэрэгтэй” зэрэг ярилцлага болон “НҮБ-ын дарга хэн болох вэ?”, “Японы хүн ам нэг саяар багасчээ” зэрэг мэдээг уншаарай.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй