Шууд Chart

Хятадад бараа бүтээгдэхүүний илүүдэл үүсч байна

2016-02-29 11:21:05

Хятадын зах зээл дээр зарим бүтээгдэхүүний илүүдэл үүсч байгааг харгалзан тус улсын Засгийн газар эдгээр салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдийн тоог цөөрүүлэх бодлого баримталж байна. Үүдээ барьсан эдгээр үйлдвэрийн ажилчдыг өөр салбарт шинэ ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэхийн тулд Хятадын эрх баригчид 100 тэрбум юань буюу 15.3 тэрбум америк долларыг зарцуулахаар болжээ.

Хятадын үйлдвэрлэл, мэдээллийн технологийн дэд сайдын хэлж байгаагаар 15.3 тэрбум долларын хөрөнгийг үйлдвэрийн ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, шинэ ажил эрж хайхад нь туслахад зарцуулах юм. Ган, нүүрс болон бусад бүтээгдэхүүний хэт их нийлүүлэлт зах зээл дээр үүсч байгаа нь эдгээр бүтээгдэхүүний үнийг унагаж, Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулах нэг том хүчин зүйл болж байна гэж тус улсын Засгийн газар үзэж байна.

Хятадын зарим компани удаан хугацааны турш алдагдалтай ажиллаж байгаа ч Засгийн газар болон орон нутгийнхаа захиргаанаас авсан дэмжлэгээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа юм. Хятадын эрх баригчид эдгээр компанийг бүтцийн шинэчлэлд хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх 3-5 жилд Хятадын зах зээл дээрх гангийн нийлүүлэлтийг 100 гаруй сая тонноор, мөн нүүрсий нийлүүлэлтийг 500 сая тонноор бууруулах боломжтой юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадад бараа бүтээгдэхүүний илүүдэл үүсч байна  
Үзсэн: 2124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй