Шууд Chart

Эмэгтэй жүдочид багаараа хоёрдугаарт орлоо

2016-02-29 13:22:25

Польшийн нийслэл Варшав хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр тус тэмцээнд 70 кг-д зодоглосон "Женко" клубын тамирчин ОУХМ Ц.Наранжаргал шөвгөрсөн. Тэрбээр Герман, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө өрсөлдөөнд ялагдсан юм. Ингэснээр тус тэмцээнд манай эмэгтэй баг хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 34 орноос хоёрдугаар байр эзэллээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эмэгтэй жүдочид багаараа хоёрдугаарт орлоо   
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй