Шууд Chart

Залуучууд хариуцлагатайгаар ажлаа хийж хулгайчдыг төрөөс чөлөөлнө

2016-02-29 15:20:19

Хар жагсаалтад орсон хүмүүсийг бид сонгохгүй, цагаан жагсаалтад орсон хүмүүсийг бид сонгоно “Хулгайчгүй Монгол” гэсэн давалгаа сүүлийн үед залуучуудын дунд хүчээ авч байна. Эхэндээ тоглоом ч юм шиг, шоглоом ч юм шиг Монголын Залуучуудын Холбоо юу л хийгээд байна даа гэж иргэд шүүмжлэлтэй хүлээж авч байсан нь нууц биш. Тэгсэн сүүлийн үед залуучууд дуу хоолойгоо нэгтгэж, хүч түрэн орж ирж, уухайлан дэмжсэнээр энэхүү хөдөлгөөн эрчийг авч, хамрах хүрээ нь улам тэлсээр 21 аймаг 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт мандан бадарлаа. Өчигдөр гэхэд л амралтын ганц өдрөөр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн МЗХ-ны залуучууд төрд шургалсан хулгайчдыг төрөөс чөлөөлөхөд өөрийн дуу хоолойгоо нэгтгэцгээлээ. Амралтын өдрийн сошиал тренд байсан гэж хэлж болохоор байлаа.

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Монгол биднийг харж, хүлээж байна. Хариуцлагатай ажлаа хийж хулгайчдыг төрөөс чөлөөлье”, хэмээн жиргэсэн бол залуучууд “Хулгайч нар худалдаж авсан мориороо бахархаж наадаж байхад тэднийг төрөөс хөөх залуус төлөвлөгөөгөө ярьж байна#Дүнжингарав” хэмээн хүчтэй, зоригтой жиргээ, постууд сошиал ертөнцийг давалгаалуулаад авлаа. Залуучуудаа ингэж нэгдэж байгааг харсан бусад залуучууд ч очиж нэгдье, тэмцье, хамтаръя гэсэн хариу постуудыг явуулж байгаа харагдсан юм. Төрд хямрал биш хулгай нүүрлэсэн нь үнэн болсон өнөө үед залуучууд ингэж хүчтэйгээр нэгдэж, Монгол оронд сэргэн мандалт хийхээр зориг шулуудаж байгаа нь сайшаалтай байна.

Амралтын өдрийн сонин үүгээр дуусаагүй ТМ телевиз дээр сувгаа тааруултал 100 хар үйл явдал “Гааль тойрсон дуулиан” гэсэн “Хулгайчгүй Монгол” шууд нэвтрүүлэг гарч байна. Гаалиар хориотой бараа оруулж ирж байгаа бичлэг гаргаж манай гаалийн хяналт шалгалт ямар сул байгаа талаар баримттай видео үзүүлж гааль, татварын газрын байцаагчийг маш их сандралд оруулж байгаа харагдсан. Өнөөдөр Гааль, татварын газрын хурал ширүүн болж байгаа байх.

Залуучууд хүчээ нэгтгэж 16 оны сонгуульд хулгайчдыг төрөөс чөлөөлж чадах эсэхийг л харах үлдлээ.

Нийтэлсэн: Web admin

Залуучууд хариуцлагатайгаар ажлаа хийж хулгайчдыг төрөөс чөлөөлнө  
Үзсэн: 1655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-04 14:37
залуучууд хулгайчдыг төрөөс чөлөөлөх хамгийн анхны алхам бол сонгуулийн өдөр бүгд санлаа өгөх. бид 100% санлаа хулгайчдын эсрэг өгч байж л эд нарыг зайлуулж чадна.
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2016-03-01 10:06
suga suka
103.56.218.xxx [103.56.218.xxx] 2016-02-29 18:08
МЗХ СОШИАЛААР ХҮЧТЭЙ БАЙДАГ,ДҮНЖИНГАРАВЫГ ЗГ ХОРИГЛОСОН БАЙХАД НЭРЭЭ Л ХЭДЭН ХУЛГАЙЧ НАР ХИЙЖ Л БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ
103.56.218.xxx [103.56.218.xxx] 2016-02-29 18:07
Хар Цагаан жагсаалтыг дэмжиж байгаа
103.56.218.xxx [103.56.218.xxx] 2016-02-29 18:07
Хар Цагаан жагсаалтыг дэмжиж байгаа
103.56.218.xxx [103.56.218.xxx] 2016-02-29 18:06
Hulgaich nariig turuus chuluulie geheer ted nariig uurd uls turuus aldana gesen uguu ene 2016 ond l songohgui bhad bolnoo gesen uguu .odoo baigaa uls turchdiig harahiig ch husehgui bgaa ni unen ldee minii huvid
103.56.218.xxx [103.56.218.xxx] 2016-02-29 18:05
ааа сүүлийн үед энэ МЗХ улс төрчдөөс илүү солиорч өгдөг болж
103.56.218.xxx [103.56.218.xxx] 2016-02-29 18:02
Сонгууль ойртохоор энэ хэдэн мал улс төрчид ард тмэнд харйаа зарлаад жигтэйхэн байдаг ю билээ ,одоо ард түмэн тэр дотороо монголын залуучууд хулгайч нарыг хулгайч гээд зайл гэвэл тэд яаж чацга царайлах бол доо
103.56.218.xxx [103.56.218.xxx] 2016-02-29 18:01
Hulgaich nariig turuus chuluuluud yvuulaad bai yvuulaad bai
203.194.114.xxx [202.21.106.xxx] 2016-02-29 17:59
Биелэлээ олвол энэ залуугаар монголчууд бахархах хэрэгтэй жинхэн хувьсгал ч байж мэдэх
203.194.114.xxx [124.158.95.xxx] 2016-02-29 17:54
Маааш зөв Монголын залуучуудын холбоог хараал байна
203.194.114.xxx [103.242.47.xxx] 2016-02-29 17:52
энэ улсад чинь жинхэнэ хариуцлагатай хүмүүс чинь энэ залуучууд юм биш үүү
190.106.132.xxx [190.106.132.xxx] 2016-02-29 17:47
Har jagsaaltaa hezee zarlah gj bnaa
170.75.162.xxx [170.75.162.xxx] 2016-02-29 17:46
Zaluuchuud l hiine shu de zaluuchuudaa demjilgui yah we tsagaa olson zaw snaaachlaga gargasan bn
43.228.129.xxx [43.228.129.xxx] 2016-02-29 17:45
Би уул нь очиж нэгдье гэж бодсон даанч яааж холбогдохоо мэдэдгүй ээ Хулгайчуудтай тэмцмээр л бна шүү энэ чинь бас нэгэн үеийн сэргэн мандалт улс төрийн эргэлт биздээ тэр давалгаанд хамрагдмаар л бна шүү Нээрээ яаж нэгдэх вэ

Бидэнтэй нэгдээрэй