Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гудамжид нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно

2016-02-29 15:41:08
Error loading player: No playable sources found

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй. Үүнтэй холбогдуулж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны удирдах албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа "Улаанбаатар хотод 1956 онд нийт хүн амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд гэхэд 45.8 хувь нь оршин сууж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1.200.000 хүн амьдарч байна. Нийслэл хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, нийслэлийн нэг км квадрат талбайд 262 хүн ногдож байна. Эндээс ачаалал их болсон нь харагдаж байгаа юм. Тиймээс ч Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон өөрчлөх шаардлага ургаж гарсан” хэмээлээ.

Шинээр хэрэгжиж эхэлж буй хуулийг зөрчсөн иргэн 5.000-1.000.000 төгрөгийн торгууль төлөхөөр заасан байгаа. Тухайлбал, гудамжинд нус, цэрээ хаясан иргэнийг 5000 төгрөгөөр торгохоор хуульд заасан аж. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн  албан хаагчид, сайн дурын ажилтнууд хангах юм байна.

Нэмж мэдээлэхэд, УИХ-аас анх 1998 онд баталсан Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулсан юм. Шинэчилсэн хуульд хүрээлэн байгаа орчин, хот төлөвлөлт, барилга байгууламж, ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлагуудыг бүгдийг тусгасан ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Гудамжид нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-29 18:01
Haa saigui jorlon, hogiin sav bairluulmaar bna. Yalanguya bar, hoolnii gazriin orchimd.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-29 17:57
haa hamaagui zawaarch ywdag yumnuud odoo bolih heregtei sh dee. oorsdoor ni tsewerluulwel taarna
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-29 17:52
Sheej baigaa huniig yah ve? Bulan bur shees. Odoo hailaad uner tanar geed alj ugnu duu.
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2016-02-29 17:38
болж бна БОХЬ ХАЯХ БАС ОРНО хЯНАГЧ НАРЫГ АЖИЛЛУУЛЖ ОРЛОГООР НЬ ЦАЛИНЖУУЛБАЛ БОЛОХ ЮМ БНА
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-02-29 17:04
ҮНЭХЭЭР ДЭМЖИЖ БАЙНА. ХҮРЭЭ СОЁЛ ГЭДЭГ ЧИНЬ ЭНДЭЭС Л ЭХЭЛНЭ ШҮҮ ДЭЭ. МАНАЙХААС ӨӨР ГАЗАР ГУДАМЖИНД НУС, ЦЭРЭЭ ХАЯДАГГҮЙ.

Бидэнтэй нэгдээрэй