Шууд Chart

Жагсаал цуглаан хийхийг хориглосон шийдвэр гаргаагүй

2013-09-27 10:39:13

“Гал үндэстэн” холбооныхон их хэмжээний буу зэвсэг төрийн ордоны хашаанд нэвтрүүлсний улмаас Нийслэлийн хэмжээнд ирэх сарын 15-ныг хүртэл жагсаал цуглаан хийхийг хориглосон талаар мэдээлэл цацагдаж байгаа.

Энэ талаар бид НЗА-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, “Нийслэлийн хэмжээнд жагсаал цуглаан байгуулахыг хориглосон шийдвэр манайхаас гардаг. Гэхдээ манайх  тийм шийдвэр гаргаагүй” гэж хариуллаа.  
Уг шийдвэр Нийслэлийн засаг даргын захирамжаар гарах ёстой юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Жагсаал цуглаан хийхийг хориглосон шийдвэр гаргаагүй  
Үзсэн: 2139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй