Шууд Chart

Шилдэг анчин бүргэдийг 2000 доллараар шагнана

2013-09-27 10:40:33

10-р сарын 3-6-ны өдрүүдэд Олон улсын бүргэдийн баяр Казахстаны нийслэл Астанад болно. Баярт БНХАУ,  Кыргыз, Чех тэргүүтэй арав гаруй орны 70 орчим бүргэд сургагч, бүргэдийнхээ хамт оролцох юм. Наадмын үеэр казах үндэсний тоглоом наадгай, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах бөгөөд ан хийхдээ хамгийн гарамгай бүргэдийг шалгаруулж, 2000 ам.доллараар шагнах аж.

Зохион байгуулагчид Баян-Өлгий аймгийн арван бүргэд сургагчийг уг наадамд оролцох урилга ирүүлжээ. Тэд ирэх ирэх амралтын өдрүүдэд Казахстаныг зорино.
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шилдэг анчин бүргэдийг 2000 доллараар шагнана   
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй