Шууд Chart

Өсвөрийн чөлөөт бөхийн "Аваргын гараа" тэмцээний удирдамж

2016-03-01 09:15:03

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд болох Өсвөрийн чөлөөт бөхийн “Аваргын гараа” нээлттэй тэмцээний удирдамж, хөтөлбөр


1. Тэмцээний зорилго 

Чөлөөт бөхийн спортыг орон нутгийн ард иргэдэд сурталчлах, хөгжүүлэх, өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

2.Тэмцээний зардал

Улаанбаатар хот болон аймаг, сумдаас оролцох баг, тамирчид очих буцах зардал, байр хоолны төлбөрөө өөрсдөө хариуцна.

3.Шагналын сан

Жин тус бүрт медаль, мөнгөн шагналтай. Багийн дүнгээр эхний гурван байрт орсон багийг цом, мөнгөн шагналаар урамшуулна. Тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй бөхийг шалгаруулж цом, мөнгөн шагналаар урамшуулна.

Оролцогчид: 1999 оноос хойш төрсөн өсвөрийн бөхчүүд оролцоно.


Тэмцээний хөтөлбөр:

Гуравдугаар сарын 11, Баасан гараг

13:00-15:00 Багийн мэдүүлэгийг хүлээн авч мандат олгоно. Үүнд, багийн гишүүдийн нэрс, албан ёсны тамга тэмдэгтэй байна. Төрсний гэрчилгээ,  цээж зураг нэг хувь, мандатын хураамжийн хамт 

15:00-16:00 Шүүгч, багш нарын зөвлөлгөөн

17:00-18:00 Эмчийн үзлэг

18:00-19:00 Жин үзэлт, сугалаа

Хөвгүүд: 26кг, 29кг, 32кг, 38кг, 42кг, 46кг,50кг, 54кг, 58кг, 63кг

Охид: 35кг, 43кг, 46кг, 52кг, 56кг, 60кг /1 кг зөрүүтэй байж болно /

Гуравдугаар сарын 12, Бямба гараг              

09:00-15:00  Барилдаан

Хөвгүүд, охид: бүх жин

15:00-16:00 Завсарлага

16:00-16:30 Нээлтийн ажиллагаа

16:30-20:00 Тэмцээний үргэлжлэл 

Гуравдугаар сарын 13, Ням гараг

09:00-15:00 Барилдааны үргэлжлэл

16:00-20:00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/ 

Хаалтын ажиллагаа

Зохион байгуулагч: Чөлөөт бөхийн “Таван цагираг” клуб, “Мөрөөдөл” сургууль, “Мөрөөдөл ба боловсрол” ТББ, Монголын чөлөөт бөхийн холбоо

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өсвөрийн чөлөөт бөхийн "Аваргын гараа" тэмцээний удирдамж  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй