11.00 цагт: АСЕМ-ын хэвлэл мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаа МОНЦАМЭ агентлагийн байранд болно. “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан нээж буй тус мэдээллийн төв нь АСЕМ-ын үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл авахыг хүссэн дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд нээлттэй ажиллах юм. Утас: 88080619, 89010515
11.30 цагт: Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар "Арвагар хээр" холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Эх орончдын өдрийг тохиолдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар оролцоно.
12.00 цагт: JCI Капитал салбар байгууллагаас санаачлан, БСШУЯ, Монголын Үндэсний номын сантай хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төслийн 2016 оны нээлт Монголын Үндэсний номын санд болно. Утас: 70112397, 88103126
12.30 цагт: "Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр"-ийн хүндэтгэлийн хурал СТӨ-ний Их танхимд болно. Хуралд МАХН, МАН-ын удирдлага, гишүүд дэмжигчид, хүндэт зочид оролцоно.
ӨНӨӨДӨР: "АСЕМ-ын хэвлэл мэдээллийн төв"-ийн нээлт болно | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.