Дорнод аймгийн Угтамын байгалийн нөөцөт газарт сүүлийн жилүүдэд бугын тоо толгой өсч, ойролцоогоор 80 орчимд хүрчээ. Улз голын сав газрын захиргаа, тусгай хамгаалалттай газар нутгийн Дорнод хамгаалалтын захиргааныхантай хамтран буга, бор гөрөөс, зээр ихээр ундаалж, бэлчээрлэдэг Угтам уулын рашаан булаг, Аргалантын арын булгийн эхэнд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн 3 тонн өвс, Дашбалбар сумын Шүүтийн уураас 1.5 тонн байгалийн шүү татаж авчран ан амьтны зөрөг зам дээр байрлуулжээ. Энэ ажилд Дорнод хамгаалалтын захиргааны хамт олон, байгаль хамгаалагч Б.Гантөмөр болон Баяндун, Дашбалбар сумын газрын даамлууд, байгаль хамгаалагч нар оролцсон байна.
Угтам ууланд амьтдад зориулан өвс, шүү тавьжээ | ||
Үзсэн: 1639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.