УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, хуулийн төсөл 12, УИХ-ын тогтоолын төсөл 7, олон улсын гэрээ, конвенцийг зөвшилцөх асуудал 7, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл нэг, Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулга нэг, төлөвлөгөө, тайлан нэг, нийт 31 асуудал хэлэлцэж боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаас нийт 20 санал, дүгнэлт, 14 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаснаас зөвшилцсөн асуудлаар 7 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлжээ. Энэ хугацаанд Тусгай хяналтын дэд хороо гурван удаа хуралдаж, таван асуудал хэлэлцсэн байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 31 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.