
Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Бүх Ард түмний спортын ХIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах шийдвэрийг гаргасан. ЭМСС-ын тушаалаар тус наадмыг зохион байгуулах хороог Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаар ахлуулсан. Зохион байгуулах хороо анхдугаар хуралдаанаа хийж, их наадмын нэгдсэн заавар, төсөв, лого эмблемийн загварыг өчигдөр хэлэлцэн баталсан байна.
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам 2016 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хугацаанд орон даяар өвлийн хоёр төрөл (цана, тэшүүр), зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа, жүдо бөх чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар, волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын хоёр төрлөөр (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик)-ийн зохион байгуулагдана.
Наадам аймаг, дүүрэг болон их, дээд сургуулиуд, клубууд бие даан оролцохоор зааварт тусгажээ. Монголын Бүх ард түмний спортын XIV их наадамд медаль хүртсэн тамирчин, багийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчдыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу алтан медаль хүртсэн тамирчин 1.500.0, мөнгөн медаль хүртсэн тамирчин 1.000.0, хүрэл медаль хүртсэн тамирчин 800.0 төгрөгийн мөнгөн шагнал, багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багийн дасгалжуулагч тамирчны нэгэн адил мөнгөн шагналыг олгох юм.
Мөн өвөл, зуны төрөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдаж байгаа наадамд байгууллагын нэгдсэн дүнг медалийн чанар, тоог харгалзан тус бүр 10 байгууллагыг Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын өргөмжлөл, дурсгалын цом, медалиар шагнаж урамшуулах аж. Түүнчлэн энэ наадмыг амжилттай зохион байгуулсан 10 спортын холбоог шалгаруулан их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медалиар шагнаж, урамшуулах аж.
Спортын XIV их наадмын логоны загварыг баталлаа | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.