Шууд Chart

“Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баяр боллоо 

2016-03-01 14:07:47

Ховд аймгийн Хар-Ус нуурын мөсөн дээр “Мөнгөлөг шагшуурга-2016” уламжлалт мөсний баяр боллоо. Энэ удаагийн баярт аймгийн 17 сум, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр тэшүүрийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Мөсний шагай, мөсний олсны тэмцээн зохион байгуулж сумдыг Чандмань сум тэргүүлсэн бол байгууллагуудыг "Ховд их сургууль" тэргүүллээ.

“Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баяр нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөсний тоглоом наадгайг сурталчлах, зан заншлаа сэргээх зорилготой юм. Энэ хүрээнд оролцогч сумын урчууд мөсөн бүтээгдэхүүн, хотхон урлаж, мөсөн дээрх сайхан тэмээтэй хос болон сайхан хувцастай оролцогчдыг шалгаруулсан нь ихээхэн анхаарал татаж байлаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баяр боллоо   
Үзсэн: 2935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй