Шууд Chart

Тахь сэргээн нутагшуулах төслийн хугацаа энэ онд дуусна

2013-09-27 11:30:48

Манай улс 2011 оноос Чехийн Засгийн газар болон Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран “Тахь сэргээн нутагшуулах төсөл”-ийг  хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаа энэ онд дуусгавар болж байна. Одоогоор манай улсад 430 тахь бүртгэлтэй бөгөөд  Хустайн нуруу, Завханы Хомын тал, Говь-Алтайн Тахийн талд нийт 12 тахь буюу Пржевальскийн адууг нутагшуулсан  юм.
Анх Польшийн цэргийн хурандаа, аялагч Пржевальский 1800 оны сүүлчээр манай улсад аялж байхдаа зэрлэг адууг харж, Төв Азид зэрлэг адуу байгааг тэмдэглэжээ. Тиймээс зэрлэг адуу түүний нэрээр нэрийдсэн түүхтэй. Түүний аяллын дараа хэд хэдэн удаа Монголоос тахийн унага тээвэрлэн Европын амьтны хүрээлэнгүүдэд хүргүүлсэн гэдэг. Одоо дэлхийн амьтны хүрээлэнгүүд болон тахь үржүүлгийн газарт 1800 тахь байдаг аж.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тахь сэргээн нутагшуулах төслийн хугацаа энэ онд дуусна   
Үзсэн: 2277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.152.xxx [49.0.152.xxx] 2015-01-04 22:49
Хустайн нуруу, Хомын тал, Тахийн талд нийт 12 тахь нутагшуулсан болж байна уу, манай улсад бүртгэгдсэн гээд байгаа 430 тахь хаана байдаг бол? Ойлгомжгүй л байна даа, нийтлэгч гуай ?

Бидэнтэй нэгдээрэй