Япон улсад болсон шоуны явцад 100 метр зайг 9.45 секундэд туулсан байна. Энэ нь дэлхийн хамгийн хурдан хүний тогтоосон дээд амжилтыг 0.13 секундээр эвджээ. Гэхдээ Г.Жастин гэх тамирчны тогтоосон дээд амжилтыг албан ёсоор тэмдэглэж аваагүй нь тухайн өдөр хүчтэй салхитай байсантай холбоотой юм байна. Тухайн үед салхи секундэд 20 м-т хүрч байсан нь тэмцээний замыг секундэд 2 м-ээр туулах боломжийг олгосон гэж мэргэжилтнүүд үзжээ.
Усэйн Болт энэ амжилтаа 2009 онд Берлин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоосон юм. Албан бусаар түүний дээд амжилтыг эвдсэн тамирчин өдгөө 34 настай, 2004 оны Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга тамирчин. Тэрээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож 2006-2010 оны хооронд олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулаад байсан юм.
Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй | ||
Үзсэн: 2457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.