Шууд Chart

"Оюутны зээл" олгодог болно

2016-03-03 10:18:06

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд оюутны зээл олгох боломжийн талаар дуулгасан.

Учир нь тэтгэврийн зээл авч буй иргэдийн олонх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан "Оюутны зээл"-ийг бий болгохоор болжээ.

Энэ талаар Монголбанкнаас хэрэв Засгийн газар зөвшөөрвөл ийм төрлийн зээлийг олгох боломжтой гэсэн тайлбар өгсөн байна. "Оюутны зээл" дэлхийн зарим улс оронд байдаг бөгөөд энэ нь нэг талаас тэтгэврийн зээлийг бууруулах бөгөөд нөгөө талаасаа оюутан,  сурагчдын сурлагын чанарыг сайжруулна. Учир нь оюутны зээлээр сурах оюутнуудын голч оноо, чанар зэрэгт босго тогтоох юм байна.

Энэ асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр УИХ-аар ярихаар төлөвлөж байгаа аж. Мөн "Оюутны зээл" олгогдож эхэлсэн тохиолдолд тэтгэврийн зээл авсан иргэд зээлээ шилжүүлж болох юм. 

Нийтэлсэн: О.Энхмаа

"Оюутны зээл" олгодог болно  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй