Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 9, 23, 28, 20, 11, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр дамжин удаа дараагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч иргэдийн зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг, бөгж зүүлт, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлсан иргэн М, Б, Д, О, Ө нараас 124 нэр төрлийн эд зүйлс хурааж авсан байна.
Эдгээр нутаг дэвсгэрээс эд зүйлсээ алдсан иргэд Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн мөрдөн байцаах тасагт ирж хандана уу.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс
Хулгайд эд зүйлсээ алдсан Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэдийн анхааралд | ||
Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.