Шууд Chart

Өнөөдрөөс эхлээд МҮОНТ-ийг тоон системээр үзнэ

2013-09-27 15:00:17

Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевиз аналог системийг халж, тоон системд шилжсэнээр Монголын телевизүүдийн түүхнээ шинэ хувьслыг эхлүүллээ. Энэ талаар МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр сэтгэгдлээсээ хуваалцлаа.

-Өнөөдөр телевизүүдийн хөгжлийн түүхэнд шинэ өдөр эхэллээ. Тэгэхээр аналог системээс тоон системд шилжсэнээр үндэсний телевиз хөгжлийн ямар шатанд гарч ирж байна вэ?
-МҮОНТ нь 46 жилийн тэртээгээс тасралтгүй хөгжиж, техник технологио шинэчилсээр ирсэн. Өнөөдөр манай телевизийн 150, 600 студи, удирдлагын төв аппарат маань бүрэн тоон системд шилжиж шинэчлэгдлээ. Өнөөдрөөс буюу энэ сарын сүүлчээс эхлэн аналог технологийг халж, тоон системээр үзэгчдэд хүрч эхэллээ. Энэ нь дамжуулах системийн болоод нэвтрүүлгийн дуу, дүрсний чанар сайжирна гэсэн үг юм. Тийм учраас өнөөдөр бол орчин үеийн телевизийн шинэ үеийн техник хэрэгжиж эхэлж байгаа түүхэн өдөр. Мөн 2014 оны 1 сарын 1-нээс МҮОНТ маань нэвтрүүлгээ “HD FORMAT”-аар нэвтрүүлж эхлэх баяртай мэдээг үзэгчиддээ дуулгахад таатай байна. Тэр бүхний суурь өнөөдөр тавигдаж байна.
Мөн энэ үеэр МҮОНТ-ийн ахмад ажилтан, инженер Н.Цэдэвсүрэн, Н.Ганбаатар  нартай цөөн хором ярилцсан  юм.
Өнөөдрийн түвшинд иртэл манай үндэсний телевизийн техникийн хөгжил хичнээн үе шатыг дамжсан ирсэн юм бэ?
Н.Ц: 1967 оноос хойш 46 жил улиран өнгөрчээ. Цаг хугацаа их хурдан өнгөрдөг юм байна. Энэ хугацаанд зарчмын шинжтэй  техникийн гурван үе шатыг бидний үе хийсэн. Өнөөдөр тоон технологид шилжих бүх зүйлийг бэлэн болгох хамгийн хариуцлагатай, хамгийн сүүлийн шат болж байна.
- Таны ажиллаж байсан үетэй өнөө үеийг харьцуулбал?
Н.Г: Төв аппарат HD FORMAT болох юмсан гэж техникийн ажилтны хувьд 80-аад оноос эхлэн мөрөөдөж байлаа. Өнөөдөр энэ мөрөөдөл минь биелж байна. Үеийн үед ажиллаж байсан монголын телевизийн инженерүүдийн мөрөөдөл өнөөдөр биелж байна. 
Тоон системийг энгийнээр ойлговол бид гэртээ дуу, дvрсний єндєр нягтралтай(HD), чанартай дvрс бvхий телевизийг олон сонголттойгоор хvлээн авч vзнэ гэсэн vг юм. Телевизийн антень хөдөлгөж, дэлгэцийн эрээлжлэлд нүд бүрэлздэг байсан цаг тvvх болон vлдэж, Монголын телевизийн хєгжилд томоохон хувьсгал ийнхүү гарлаа. Дэлхий нийтээр нэгдэж буй тоон систем Монголын vзэгчдэд таахын аргагvй олон гайхамшгийг мэдрvvлэх биз ээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Өнөөдрөөс эхлээд МҮОНТ-ийг тоон системээр үзнэ  
Үзсэн: 3216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-09-28 00:43
Тэр дэвшлийг чинь ялгаж харж чадсангүй

Бидэнтэй нэгдээрэй