Шууд Chart

Жоншны "нинжа" байсан залуу жилийн 30 сая төгрөгийн орлоготой болжээ

2016-03-03 14:40:51

Х.Дөкөөн 2011 онд Ховд аймгийн Буянт сумаас гарчээ. Тэрбээр ажил хийж мөнгө олохын тулд ийнхүү төрсөн нутгаа орхиж Хэнтий аймагт ирсэн байна. Учир нь түүний найз Хэнтий аймагт жоншны уурхайд ажиллаж мөнгө олох боломжтой гэсэн аж. Гэвч хаа байсан баруун хязгаараас зүүн зүгийг зорин ирсэн Х.Дөкөөнд тийм ч амар мөнгө олдсонгүй. Уурхайд ажиллаж их хэмжээний мөнгө цуглуулах нь анх өөрийнх нь бодож байсантай огт адил байгаагүй гэдгийг тэрбээр одоо дурсаж байна. Учир нь жоншны уурхайд өдөржин газрын гүнд чулуу нүдэж, түүнийгээ дээш өргөх гээд эрсдэлтэй нөхцөлд ажиллана. Ингэж олсон бага хэмжээний жоншоо ченжүүдэд хямдхан зараад олсон орлогоо хувааж авна. Хэнтий аймагт ер нь энэ мэт аргаар жонш ухаж амьдралаа залгуулдаг хүн олон бий. Тэдгээр хүний олонх нь архины хамааралтай болсон байдаг. Ажиллах орчин нөхцөл гээд олон зүйлсээс шалтгаалж тэд архинд донтдог. Х.Дөкөөн ч тэдний нэг болсон юм. Өдөржин ажиллаж олсон цөөхөн хэдэн төгрөгөөрөө архи авч ууна, заримдаа жонш ухаж чадаагүй үедээ архи, хоол гээд бүх зүйлийг зээлээр авна. Тэр өрөө дарахын тулд маргааш нь уурхайн гүнд ажиллана. Ийм байдлаар Х.Дөкөөн гурван жил явжээ.

Гэвч тэр өнөөдөр жилийн 30 сая төгрөгийн орлоготой тариаланч болсон. Эхнэртэй болсныхоо дараа амьжиргаагаа дээшлүүлж бизнес эрхлэхээр шийдсэн байна. Энэ талаараа сумын Засаг даргадаа хэлж, төлөвлөгөөгөө танилцуулахад нь дэмжиж түүнд гурван га газар, таван сая төгрөгийн зээл өгч анхны тариалалтаа өнгөрөгч 2015 оны хавар хийжээ. Одоо Х.Дөкөөн ам бүл гурвуулаа болсон. Саяхан таван ханатай шинэ гэр авсан хэмээн бидэнд ярьж байв. Мөн ногоогоо зөөх портер машин ч бий. Харин саяхан өмнө нь гараараа бүгдийг нь хагалж янзалдаг байсан талбайгаа ашиглах трактор худалдаж авсан байна.

Тэрбээр гурван га газрынхаа дөрөвний нэгд нь тарвас тариалсан бөгөөд бусад талбайд нь төрөл бүрийн хүнсний ногоо тариалдаг. Мөн хүлэмж босгож түүндээ огурцы, помидор гэх мэт нарийн ногоо ч тариална. Батноров суманд хүнсний ногоо тариалдаг хүн түүнээс өөр байхгүй. Тарвас, тингуа бол бүр ч ховор ногоо.

"Х.Дөкөөн анх ногоогоо хурааж авчихаад портер дээр ачаад аймгийн гудамжаар явж "Тарвас аваарай" хэмээн орилж байгаад худалдаалдаг байсан юм. Манай нутгийнхан тингуа ч гэж сайн мэдэхгүй болохоор тийм ч их худалдаж авахгүй. Тэгэхээр нь Х.Дөкөөн Улаанбаатар хот ороод “Барс” зах дээр зарсан байгаа юм. Гэтэл тэр захынх нь эзэн хүрч ирээд хаана тариалсан тарвас юм гэж асууж л дээ. Тэгэхээр нь манай хүн Хэнтийн Батноров сумынх гэсэн чинь “Хэнтий аймагт тарвас тарьдаг юм уу” гэж гайхсан гэсэн. Тэгээд өнөө хүн чинь амсаж үзчихээд тэнд ачиж очсон бүх тарвасыг нь бөөнөөр нь авчихсан. Тэгээд ургацаа бэлэн болсон үед хэлчихэж байгаарай. Шууд очоод авъя гэж хэлсэн гэсэн. Одоо бол манай хүн хотын ченжүүдэд л шууд бөөнөөр нь нийлүүлчихдэг" гэж сумын Засаг дарга нь бидэнд ярьсан юм.

Х.Дөкөөн: Өөрсдөө сайн хөдөлмөрлөөд архи, дарснаас хол байвал амжилтад хүрнэ

-Анх яагаад ийм ажил эхлүүлэхээр шийдсэн юм бэ?

-Энд өөр ногоо тарьдаг хүн байхгүй болохоор ногоо л таривал ашигтай юм байна даа гэж өмнө нь боддог байсан юм. Тэгээд л түүнийгээ Засаг даргадаа хэлсэн чинь их сайхан хүлээж аваад дэмжсэн.

-Таван сая төгрөгийн төслийн зээл авсан гэж байсан. Одоо зээлээ төлж байгаа юу?

-Зээл хоёр жилийн хугацаатай. Зээлээ төлж байгаа. Одоо гурван сая төгрөгийг нь төлчихсөн.

-Ногоо тариалах арга техникийг хаанаас сурсан юм бэ?

-Манай аав, ээж ногоочин. Ер нь Ховд аймгийн Буянт сумынхан бол алдартай ногоочид шүү дээ.

-Анх тарвас тариалж эхлэхдээ үрээ Ховдоос авсан уу?

-Тэгсэн. Өнгөрсөн хавар Ховд руу очиж үрээ авчирсан. Одоо гурван сарын дундуур очиж үрээ авчирна. Тэр үеэр бас Наурызийн баяр таарах юм. Тэгээд баяраа үзчихээд, үрээ аваад л ирнэ дээ.  

-Тарвас тариалах хугацааны хувьд ямар байдаг вэ?

-Өнгөрсөн жил тавдугаар сарын 10-нд тарьж эхлүүлээд наймдугаар сар гаргаад л хураасан. 90 хоногтой, 60 хоногтой тарвас гэж тусдаа байдаг.

-Тариалсан ногоо, тарвасыг нь сум, аймгийн иргэд хэр их худалдаж авч байна вэ?

-Хүн ам цөөнтэй болохоор тийм ч сайн биш. Би ногоогоо хотын “Барс” захад нийлүүлдэг.

-Өмнө нь жоншны уурхайд ажиллахад хэцүү байсан уу?

-Уурхайд ажиллах хүнд шүү дээ. Доошоо 40-50 метрийн гүнд орно. Нурах эрсдэлтэй.  

-Тэр үед орлого хэр олдог байв. Мөнгөө өдөр өдөртөө л авах уу?

-Тэр үед яахав эхнэр аваагүй байсан болохоор тэгэсгээд өөрийгөө л болгодог байсан. Хэр их жонш гаргаж байна түүгээрээ цалинжина. Нэг тонн жоншийг 100 мянган төгрөгөөр зардаг юм. Өдөрт гурван хүн нийлж ажиллаад заримдаа ч яахав нэг тонн гаргана, заримдаа ч хөлдүү газар ухаад, ухаад тонн гарахгүй. Хэцүү шүү дээ.   

-Одоо чиний цаашдын зорилго юу вэ?

-Би сая Батноров сумын Идэрмэг багт таван га газар авсан. Энэ жилээс эхлээд тэр талбайдаа тарвас, ногоо тариалахаар бэлдэж байгаа.

-Хоёр талбайд зэрэг тариалалт явуулахаар чамд ажиллах хүч хэрэгтэй болох нь дээ?

-Ажилтан авна даа /инээв/. Би сумынхаа иргэдэд бас хэлээд л байгаа юм. Ажилгүй, зүгээр сууж байхаар миний хажууд ирээд ногоо тарихыг сураад яваандаа өөрсдөө ингээд талбайтай бол гээд хэлдэг.   

-Ажил хөдөлмөр хийх, өөрийн бизнесийг эхлүүлэх хүсэл зоригтой хэдий ч яаж хийх учраа олохгүй байгаа, мөн ажлыг голоод хийдэггүй залууст хандаж юу хэлмээр байна вэ?

-Өөрсдөө сайн хөдөлмөрлөөд архи, дарснаас хол байвал амжилтад хүрнэ гэж л хэлмээр байна.

Х.Дөкөөнийн тариалангийн талбайн хажууд нэг айл бий. Тэнд хоёр хөгшин амьдардаг юм байна. Тэр хоёр өнгөрсөн жил Х.Дөкөөнөөр хэрхэн ногоо тарих талаар заалгаж, тарьсан байна.

Д.Дэлгэрсайхан: -Өнгөрсөн жил энэ хүүгийн хажууд ирээд ногоо яаж тарих зөвлөгөө авч, сураад ногоо тарих мэдэгдэхүүнтэй болсон. Өнгөрсөн жил ургац ч сайн авсан. Манай хүү бол үнэхээр мундаг ажилтай. Зун шөнө ч гэлтгүй ногоогоо услаад л явж байдаг юм. Одоогийн залуус манай Х.Дөкөөн шиг ажлыг хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй байх юм бол ажил олдохгүй байна, бүтэхгүй байна гэж хэлэх нөхцөл алга байна ш дээ.

Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал: -Анх 2014 онд Х.Дөкөөн энэ тариалан эрхлэх саналаа хэлж орж ирсэн юм. Сумын удирдлагууд саналыг нь хүлээж аваад гурван газар зохицуулж өгөөд, төслөөс зээл авч өгсөн. Одоо бол Х.Дөкөөн маань сайхан өсч байгаа. Өнгөрсөн намар манай суманд ОХУ-ын Думын гишүүн айлчлах үед бид Х.Дөкөөний тарьсан тарваснаас өгсөн. Идэж үзчихээд бүр гайхаад өөрөө ирж талбай дээр нь үзээд үнэхээр магтаж байсан.  

Х.Дөкөөний Хэнтий аймгийн намрын үзэсгэлэн худалдаанд тавьсан тарвасын хамгийн том нь 16 кг байжээ. Харин дундаж нь зургаан кг орчим байсан байна.

Яваандаа өөрийн гэсэн тариалангийн том компанитай болохыг мөрөөдөн тариалалтын улиралд үүрийн дөрвөн цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллаж, аливаад үнэн сэтгэлээсээ хандаж буй Х.Дөкөөний амьдрал олон залууст нэгийг бодогдуулна байх. Хүн алдаж болно. Гэхдээ түүнийгээ залруулж зөв амьдрах нь хамгийн чухал.

Х.Дөкөөн шиг мянга, мянган залуус ажиллаж байж эх орноо хөгжүүлнэ гэдгийг эрхэм уншигч та ч мөн тунгаагаарай.























Нийтэлсэн: О.Энхмаа

Жоншны "нинжа" байсан залуу жилийн 30 сая төгрөгийн орлоготой болжээ   
Үзсэн: 7574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.242.47.xxx] 2016-11-18 16:23
Дөөкөөн чамд баяр хүргэж амжилт хүсье. Чамд маш сайхан ирээдүй байнаа. ямар гайхалтай хөдөлмөрч залуу вэ.Монгол залуус ухаан, ур 2-оо уралдуулвал чадахгүй зүйл үгүй.Тарвас тариалдаг аргаас нь судалмаар байна. ямар хаягаар харьцах вэ.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-09 09:21
Сайхан байна. Казак залуу баруун хязгаараас зүүн хязгаарт ирээд сайхан амьдарч байна шүү дээ. Залуучуудаа УБ хотод хулгай хийж худал хэлж амьдарч байхын оронд Дөкөөн шиг хөдөө сайхан амьдраач дээ.Нэг цэвэр агаарт цэвэр орчинд сайхан халуун хүйтэн устай хаус бариаад маш гоё амьдарч болох нь байна шүү дээ.
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2016-03-04 17:33
Нэг муу хасаг чинь төв халхын газарыг синдээчээд байдаг хэн бээ. Зайлуул
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-04 12:34
оо
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2016-03-04 11:20
Казахууд ажилсаг ард түмэн
180.149.98.xxx [180.149.98.xxx] 2016-03-04 09:00
ОК энэ төр засагаас илүү ажиллаж байна АМЖИЛТ
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-03-03 21:15
yamat pistaa n halhuud geed haraagaad bn naad muu hasagiig chin huuguud yavuulchiya l daa
178.193.117.xxx [178.193.117.xxx] 2016-03-03 20:14
haluun baiar hurgei
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-03-03 18:04
ajil oldohgui gj zalhuurch yavaa humuust surgamjtai l bga da,manai ulsad odoohondo gazr elbeg bn,elbeg bga deer ni amidralaa bodooroi zaluusa
112.72.9.xxx [112.72.9.xxx] 2016-03-03 18:03
ulger jishee av zaluusaa
176.130.174.xxx [176.130.174.xxx] 2016-03-03 17:43
Ajil amidralliinxaa garaag xynsnii nogoo tarin exlyylj amjilt byteel olz omgoor dyyren yavaa Mongoliin egel negen xedelmerch zalyydaa bayar xyrgeed arvin ix urgast avaxiig elziitei erooliig devshyylie Sumiinxaa xedelmerch xymyysiig demjin sanxyygin bolon uram zorigiin demjleg yzyylj baigaa zasag dargad bayarlalaa Ene mundag xedelmerch ajilsag zaluugiin tuxai saixan niitlel bichsen erxem setgyylch tanid bayarlalaa Ta tsaashdaa Mongoliin amjilt byteel dyyren sain saixan amidarch baigaa olon myangan zalyysiin ajil xedelmeriinx ni tuxai olon saixan niitlel bicheerei Tanii yzegnii yzyyr xyrts baix boltygai
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2016-03-03 16:18
sain bna amjilt husey
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-03 16:18
yhaantai zalyy baina amjilt az jargal husie
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2016-03-03 16:09
Yamar mundag zaluu we.Amjilt xvsiye
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-03-03 16:04
MUNDAG EREE
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2016-03-03 16:01
Үлгэр жишээ авмаар хөдөлмөрч залуу байна.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2016-03-03 15:54
yamar mundag yum be ulam ikjh amjilt husie
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-03-03 15:42
Сум дүүрэн халхуудаас нэгэн ч ногоо тарьж байгаагүй Тэгэхэд нэг баруун аймгийн нөхөр ирээд амжилтанд хүрчих юмаа Халхууд нь гэж жонш ухаад архи уугаад явж байхдаа таарсан нөхдүүд
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-03-03 15:35
estoi sain zaluu ba tanid amjilt husie bas sumiin засаг дарга та бас сайн хүнийг олж өгсөн байна таньд сайн сайханыг хүсье
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-03-03 15:35
estoi sain zaluu ba tanid amjilt husie bas sumiin засаг дарга та бас сайн хүнийг олж өгсөн байна таньд сайн сайханыг хүсье
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-03-03 15:31
МУНДАГ ЗАСАГ ДАРГА БАЙНА, ДӨКӨӨН ТА ХОЁРТ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-03 15:29
Ажилсаг сайн залуу байна даа. Амжилт хүсье
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-03-03 15:29
iim hunii amidraln deeshlehees uur yah yumbe amjilt huseyee
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2016-03-03 15:27
сайн байна амжилт хүсье мөн сумын засаг захиргаа хол нутгийн залууг дэмжиж сайн ажилласан байна
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-03 15:26
amjilt husjeeeeee .
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-03-03 15:17
Монголын залуус энэ залуугаас жишээ авч бүгд сайхан амьдрах боломжтой. Дөкөөн ажилсаг сэтгэлтэй залуу байна. Амжилт хүсье
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-03-03 15:10
Хөдөлмөрч залуу байна амжилт хүсье.
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-03-03 15:10
Хөдөлмөрч залуу байна амжилт хүсье.
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-03 15:08
Sain baina
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-03 15:04
ок
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2016-03-03 15:00
Сайн ажилсаг залуу бна.амьдрал нь дээшилж аз жаргалтай явна даа.

Бидэнтэй нэгдээрэй