Шууд Chart

Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

2016-03-04 16:24:45

Энэ сарын 3-4-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 128, зөрчлийн 1264, согтуугийн 497, зам тээврийн ослын 237 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод золгүй байдлаар 6 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 38, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 4, танхайрах гэмт хэрэг 5, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 8, осол 6 гарч 8 хүн гэмтсэн байна.


Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй