Шууд Chart

ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө

2013-09-27 09:36:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж,  Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч нар тус тусын бүлгийн шийдвэрийг танилцуулсан юм.

Бүлгийн шийдвэрээр Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Бадарсан, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Л.Нарантуяа, Б.Түвшин, Л.Сайнтөгс, Ц.Энхцэнгэл нарыг чөлөөлж, Д.Байдраг, П.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Ононбаяр нарыг тэргүүлэгчээр ажиллуулах болжээ.
 
Шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжсэн юм. Харин нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс тэргүүлэгчээр ажилладаг төлөөлөгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй бөгөөд Р.Дагва, С.Амарсайхан, Б.Төмөрчулуун нар ажилладаг аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй