Төв аймгийн Баянчандмань сум дахь Замын цагдаагийн хэсэг нь нийтдээ таван сумын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган үйл ажиллагаагаа явуулж байна.
Хариуцсан нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн авто замтай учраас Дархан, Эрдэнэтийн чиглэлийн замын ачаалал их байдаг. Энэ замаар өдөрт дунджаар 2000-3000 машин зорчиж өнгөрдөг гэсэн статистик тоо баримт байдаг. Харин цагаан сар, баяр наадам, шинэ жил гээд томоохон баярын өдрүүдэд 5-6 мянга болтлоо өсдөг гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс архи, согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй байх зэрэг зөрчил эрс багассан байна. 2014 онд энэ зам дээр 15 хүний амь нас эрсэдсэн осол гарсан бол 2015 онд 11 болж буурчээ. 2016 он гарсаар зам тээврийн ослын улмаас нэг хүний амь эрсэджээ.
Иргэд Замын цагдаагийн хяналтгүй хээр хөдөө явахдаа хурд хэтрүүлсний улмаас ийнхүү хүний амь нас эрсдэхэд хүргэсэн байна. Хаврын урин дулаан цаг ирж, цас хайлан халтиргаа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг хурд хэтрүүлэхгүй автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг тус Замын цагдаагийн хэсгээс сэрэмжлүүлж байна.
Дархан, Эрдэнэт чиглэлийн замын осол өнгөрсөн онд буурчээ | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.