
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цусны донор, донорын үйлсийг илэрхийлсэн бэлгэ тэмдэг буюу симболын загвар шалгаруулах зарлалыг хүргүүлж байна.
Энэхүү загвар нь цусны донорын үйлс, тэднийг алдаршуулах аливаа арга хэмжээний хүрээнд зохиох хэвлэмэл болон дүрст танилцуулга, цуврал нэвтрүүлэг, шторк, доноруудыг урамшуулах бэлэг дурсгалын зүйлс, донор болон донор хамт олныг олон нийтэд сурталчлах зэрэгт байнга хэрэглэх бөгөөд мөн донорын энгэрт гялалзах бахархалт тэмдэг болоход зориулагдах ажээ.
Уралдаанаас хоёр бүтээлийг шалгаруулах бөгөөд 1 000 000 болон 500 000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус урамшуулах юм.
Бүтээлийг гуравдугаар сарын 01-нээс, дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл нэг сарын хугацаатай ЦССҮТ-ийн байранд хүлээн авах буюу, www.capital@jcimongolia.mn цахим хаягаар хүлээн авна.
Материал хүлээн авах хаяг:
СҮХБААТАР ЦУС ЦУГЛУУЛАХ ТӨВ. ЦССҮТ-ийн байр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн залгаа
ЭНХ ТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ 13
(Бүтээлийг битүүмжилж ирүүлсэн дугтуйн дээр овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байна)
Утас: 99326503, 94800400, 88818788, 99090705
Цахим хуудас: www.capital@jcimongolia.mn
(Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байна)
Цусны донорын үйлсийг илэрхийлсэн бэлгэ тэмдгийн уралдааныг зарлав | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.