Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 28/

2013-09-28 07:23:03

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 24. Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Санчир гараг. Наран 07.01-д мандаж, 18.47-д жаргана. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Мунхрахуй. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд  өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Хязгаарлагдмал өдөр. Адал явдал зугаа цэнгэлд дуртай матрынхан хувийн эрх чөлөө нь хязгаарлагдахад сэтгэл нь хямрах болно. Ямар нэг зүйл хийх хэрэгтэйг мэдэж байвч яг хаана энергээ зарцуулахаа мэдэхгүй байдал гарч болох юм. Хэрэв та өнөөдөр жолооны ард суувал болгоомжтой байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих элдэв асуудал гарч болзошгүй. Явуулж буй үйл ажиллагаандаа шинэлэг сэтгэлгээгээр хандах юм бол хувийн амжилтаа ахиулах завшаан олдох болно.

 

Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр танд нандин мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх гайхалтай боломж тохионо. Бүх зүйл урд саруудад хуримтлуулсан материаллаг ба оюун санааны хуримтлалаас хамаарна. Амьдралаасаа эрч хүч авч сур.

 

 

Загас (2/19-3/20)

Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст загаснууд загаснууд хэт мэдрэмтгий байж өнгө өнгийн баглаа цэцэгсийг суулгах гэх мэт үнэхээр татгалзаж болшгүй зүйлсийг хийх боломжтой байх болно. Харин үдээс хойш байдал эсрэгээрээ байж бэртэл гэмтэл авахаас болгоомжил. Өөрийн эрүүл мэнддээ санаа тавьж дасгал хийж хоолны дэглэм барьж эхлэ. Гэр бүлийнхээ аливаа асуудлыг ойлгож, шийдвэрлээрэй. Жижиг сажиг зүйлд бүү оролц, учир нь аль хэдийн сэв суусан зүйлийг буцааж хэвэнд нь оруулах хэцүү байх болно.

 

Хонь (3/21-4/19) 

Та гэр орныхоо ажил төрлийг хийж байхад сэтгэл санаа тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Үл ялих тааламжгүй явдлууд, урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Биеэ баригтун. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрхснээс эрүүл мэнд муудаж болно. Дотны танил, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгахгүйн тулд ялихгүй юманд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.

 

Үхэр (4/20-5/20)   


Таагүй өдөр. Худалдах худалдан авахтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Өр зээлээ төлөх цаг болсон байна. Санхүүгийн эрсдэлтэй булхайтай асуудал хийхийг эрс хориглож байна. Өнөөдөр та гэр орны ажилд туслахыг хүссэн бусдын хүсэлтийг хүлээн авахгүй нь. Өдөр тутмын ажилдаа өөртөө сонирхолтой зүйлийг бий болго. Тэгвэл таны ноомой байдал арилж илүү их эрч хүчтэй байх болно.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Аз завшаантай өдөр. Сайн хайж байгаад бизнес ба хэрэгтэй аж үйлдвэрт хөрөнгө оруул. Найздаа итгэх итгэл үнэтэй байдаг. Нарийн төлөвлөгөөг мэддэг байх нь амжилттанд хүргэх боломж авчирдаг. Гэхдээ түншийн хэлэлцээ түүнээс гадна хууль ёсны анхны арга хэмжээнд хичээх хэрэгтэй. Соёлын тэмдэглэлт өдөр болон хүлээн авалтанд санаа тавь. Хэрвээ төсвөө ихэсгэвэл ялагдаж гэмшинэ. Ихрийн ордныхон аялаж магадгүй учир бэлэн бай. Аян замын үдэшлэг хий. Очсон газрынхаа зургыг аваад дараа нь санахад тааламжтай байна шүү.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Хаалттай уулзалт хуралдаан дээр таны бодож байгаагаас илүү ихийг хийдэг. Хувь хүний авъяас ба өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Өнөөдөр амьдралд чинь баяр хөөр мөн зөрчилдөөн үүсч магадгүй. Таныг юу илүү жаргалтай болгодог бас та бусдын амьдралд ямар үнэ цэнтэй болохыг авч үзье. Та бусдын төлөө юу хийдэг вэ? Санаанд нь илүү их нийцэхээр. Өөрийнхөө төлөө юу хийдэг вэ? Нэлээн ач холбогдолтой өөрчлөлтүүд таны хувийн амьдралын замыг өөрчилж магадгүй. Хэдий энэ нааштай өөрчлөлт ч гэсэн өөрийгөө аюулгүй гэж бодож л байвал битгий шантар.

 

Арслан (7/23-8/22)   

Хайр дурлалаа шинээр эхлэж буй хосууд амжилттай байна. Хайр дурлалын зохиол бичдэг арслангуудын онгод орж ирнэ. Хэдийгээр та нууц сайн хадгалдаг ч та лав өөрийн хамтрагчаа дуугүй байна гэдэгт итгэхгүй. Нээлттэйгээр ярилцах байдал тань их хүчтэй сэтгэгдлийг бий болгох болно. Эрүүл мэндийн асуудал мөн таны сэтгэлийг зовоох бөгөөд иддэг хоол хүнснийхээ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Номын сан эсвэл интернетээс эрүүл мэндтэй холбоотой материал цуглуулж уншиж судал.

 

Охин (8/23-9/22)   

Болгоомжтой байх өдөр. Ихэнх охиныхон найдвартай байдлыг илүүд үздэг учраас өөрийн олсон мөнгөндөө нарийн ханддаг. Өнөөдөр та энэхүү зангаа эвдэж мөнгөний хэмжээгээ багасгаж үрэлгэн зан гаргана. Зорилгодоо хүрэх замаасаа хазайх төлөвтэй. Зарлагаа багасгаж хадгаламжаа нэмэгдүүлэх нь ирээдүйд чиглэсэн үйлдэл юм. Тэвчээргүй, уцаартай зан араншин нь ирэх хэдэн өдрүүдэд илрэх болно. Хэрэв хэдэн орой эрт унтаж амарвал залуужиж өөрийн чинь гоо үзэсгэлэн буцан ирнэ.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Стресстэй байна. Энэ өдрийн асуудлууд бүгд мөнгөтэй холбоотой байна. Гариг эрхсийн холбоо нь аз жаргалыг цацруулахгүй ба одод бэрхшээлүүдийг авчирна. Та данс тооцоогоо тэнцвэржүүлэх хэрэгтэй ба одоогийн зарлага тань орлогоосоо хэтрэх ёсгүйг сана. Харамч хахир байх нь ямар ч үед таатай бус. Ганц бие жинлүүрийнхэн угийн арвич хямгач ба шаардлагатай үед үнэ өртгийг чадварлаг буулгаж чаддаг. Та нарын зарим нь бизнесийн үйл ажиллагаандаа санаа зовно. Өр зээлтэй холбоотой ажил эрхэлдэг бол төлбөр төлөгч нараас өр ширээ цуглуулах гэж тэмцэхэд хүрнэ

 

Хилэнц (10/23-11/21)   

Таатай өдөр. Аливаа төлөвлөгөө олон нийтийн харилцаа хувийн уулзалтууд түр зуурын шинжтэй боловч цаашдаа албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилтанд хүрэх үндэс суурь болно. Адал явдал гэнэтийн өөрчлөлт болох өдөр. Зүүд зөнтэй байгаа тул зүүдээ эсрэгээр нь тайл.

 

Нум (11/22-12/21)   

Бүтээмжтэй өдөр. Өнөөдөр хувирамтгай эрчүүд хөдөлгөөнтэй байхаас аргагүй тул гэрээс гарч амьдралд оролцоно. Сэргэлэн гүйлгээ ухаантай учир та нарын ихэнх нь сэтгэл догдлолыг хайж хөгжилдөх шинэ арга замыг эрэлхийлж энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа шийднэ. Шинэ худалдаа үйлчилгээ нээх бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Зохиолч нумынхан нилээн том ажил олж өөрийн оюун ухааныг хосгүй сонирхолтой бүтээлд ашиглана.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 28/  
Үзсэн: 2301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй