Шууд Chart

Монголын ой тогтоолтын тамирчин БНХАУ-ын телевизийн хамгийн том шоуны ялагч боллоо

2016-03-07 07:47:17

Өнгөрөгч амралтын өдрүүдэд монгол залуу БНХАУ-ын Наньжин хотноо болсон “The Brain” гэж нэрлэдэг ой тогтоолтын аваргуудыг тодруулдаг телевизийн хамгийн том, хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгийн ялагч болсон байна.

Тодруулбал, Монгол Улсын нэрийг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцсон юм. Түүний хувьд эхний шатандаа "X-Team" баг буюу Австрали, Перу, Испани, Шведийн шилдэг тамирчидтай нэг баг болон өрсөлдсөн бол төгсгөлийн шатандаа тус бүртээ өрсөлдөж, бүгдийг ялснаар ийнхүү ялагч болсон байна.

Хятад улсын тэрбум гаруй хүний дундаас ой тогтоолтоороо шилдгээр шалгарсан хүмүүс дэлхийн ой тогтоолтын аваргуудтай хүч үздэг энэхүү сонирхолтой телевизийн шоуг нэг орой бараг 300 сая хүн үзэж сонирхдог гэх судалгаа байдаг ажээ.

Манай тамирчны хувьд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатартай Хятад улсыг зорьсон. Тэд явахдаа монголчууддаа “Хамгийн гол нь ялах ч бай, ялагдах ч бай энэ телевизийн шоунд оролцсоноороо Монгол Улс бол тусгаар тогтносон улс, Хятадын хараат биш гэдгийг олон арван сая хүнд мэдрүүлэхээрээ СОЁЛ-ын маш том ажил болох юм. Гэхдээ аливаа тэмцээн уралдаанд ялагдана гэж ордоггүй учраас та бүхэн минь сайхан мэдээ хүлээж байгаарай” хэмээн бичиж байсан.

Тэгвэл тэрхүү амлалтаа биелүүлж тамирчид маань ялагч болжээ. Дашрамд өгүүлэхэд, манай тамирчин Э.Энхмөнхийг тэмцээний туршид “Монгол бүргэд” хэмээн нэрлэж байсан байна.

Уншигч танд тэмцээний эцсийн шатанд манай тамирчны үзүүлсэн амжилтын талаарх бичлэгийг үзүүлье. Энэхүү бичлэгт Э.Энхмөнх санамсаргүй анивчсан 225 цифрийг харгалзах нүдтэй нь хамт тогтоож байгаа юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монголын ой тогтоолтын тамирчин БНХАУ-ын телевизийн хамгийн том шоуны ялагч боллоо  
Үзсэн: 1621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-03-07 11:31
Bi sn oilgosongui ee yasan be say
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-03-07 11:15
Баяр хүргэе
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-03-07 11:06
Жинхэнэ огшуулж байгаан бэшооо:Дүнчүүр гитадыг ялжихуй
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-03-07 10:18
Bayar hurgie yamar mundag yum ve bidnii bas neg baharhal amjilt husie tomoos tom
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-03-07 10:15
eooo unheer baharhahgui baihin araggui yuma

Бидэнтэй нэгдээрэй