
Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болсон Адаацаг суманд ажиллажээ. Тэдний хувьд 53 хот айлаар орж, 150 гаруй малчин иргэдтэй уулзаж, аймгийн онцгой комиссоос тараасан өвс, тэжээлийн хүртээмж, сум орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгасан байна.
Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг агаарын цочир үзэгдлээс болж сумын цахилгаан, Мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50 см-ээс 1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, малын хороо цасанд дарагдаж, олон тооны мал хорогджээ. Түүнчлэн отроор яваад сум руугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр шуурганд уруудсан байна.
Онцгой байдлын дэд дарга яаралтай арга хэмжээ авч хөдөөгийн малчдын хот, хороог цэвэрлэх тусламжийн багийг гаргах зөвлөмжийг сумын онцгой комисст өгчээ.
Цасан шуурганы улмаас хоттой мал цасанд дарагджээ | ||
Үзсэн: 3201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.