Энэ сарын 6-ны өдөр Өмнөговь аймагт “Монгол тэмээ-999” арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийсэн. Тус тэмцээний эхний өдөр сайхан тэмээтэй, сайхан хосууд шалгарсан юм.
"Сайхан тэмээтэй сайхан хос" шалгаруулах тэмцээний нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хос, хоёрдугаар байрт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын хос, гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хос тус тус шалгарсан байна.
Дашрамд дурдахад, Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй дэлхийн хэмжээний баярт Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгийн нийт 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ.
"Монгол тэмээ 999"-ийн сайхан тэмээтэй хосууд шалгарлаа /фото/ | ||
Үзсэн: 6636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.