Хил гааль дээр хураагдсан соёлын үнэт өв болох Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам зэрэг алт эрдэнээр бичигдсэн 10 судар, дурсгалт эд болох Сандуйн жүд, Алтангэрэл, Жадамба зэрэг 118 нэрийн судар номыг ССАЖЯ-наас Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө.
Эдгээр судрыг өнгөрсөн оны зургадугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байсан Г.Хишигжаргал гэгч нь гурван чемоданд хийн БНХАУ руу гаргахыг завдаж байхад нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд илрүүлсэн байна. Харин Г.Хишигжаргалд энэ хэргийнх нь төлөө шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.
Хураагдсан судруудыг Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 2500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.