Грекийн цагдаа нар хэт барууны үзэл баримтлалтай "Хриси Авги" намын дарга Николаос Михалолиакосыг баривчилжээ. Учир нь түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хэргээр буруутгасан байна. "Хриси Авги" намаас парламентад сонгогдсон 3 хүн болон тус намын бусад 9 гишүүнийг мөн саатуулжээ. Үүний хариуд тус намынхан гишүүд дэмжигчиддээ хандан цагдаагийн газрын гадна жагсаал хийхийг уриалсны зэрэгцээ хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Грекийн засгийн газар 2012 оны сонгуульд нийт сонгогчдын 7 хувийн дэмжлэгийг авсан тус намын үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Ерөнхий сайд Антонис Самарас ардчилалыг уландаа гишгэхийг "Хриси Авги" намынханд зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт тус нам 300 гишүүнтэй парламентаас 18 гишүүнээ эргүүлэн татна хэмээн сүрдүүлжээ. Ингэсэн тохиолдолд парламентад 155 суудалтай Самарасын эвсэл нөхөн сонгуультай нүүр тулгарах юм. Дашрамд дурдахад "Хриси Авги" намынхныг нео-нацист хөдөлгөөн өрнүүлж байна хэмээн шүүжилдэг ч тэд үүнийг эрс үгүйсгэдэг аж.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Грекийн хэт барууны намын даргыг баривчиллаа | ||
Үзсэн: 1164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.