
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабэт Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг тавтай харилцан зорчуулахад бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүгээс гадаадын иргэний виз, бүртгэл, тухайн иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэрхэн авах, сунгах, ямар тохиолдолд хилийн боомт дээр виз олгох боломжтой зэрэг үйлчилгээтэй холбоотой эрх зүйн мэдээллийг өглөө.
Франц Улсын Элчин сайд Элизабэт Барсакийг ИХШХЕГ-ын дарга Д.Болд хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.