Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өнгөрсөн Баасан гарагт Индонезийн Бали аралд болсон. Тэмцээнд дэлхийн 127 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараа сорьж сарын хугацаанд өрсөлдсөн бөгөөд тэмцээний ялагчаар Филиппин улсын гоо бүсгүй 23 настай Меган Ян тодорч дэлхийн миссийн титэм зүүлээ.
Тэмцээний хоёрдугаар байранд Францын, гуравдугаар байранд Ганнын гоо бүсгүйчүүд тус тус шалгарлаа. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж ЭМШУИС-ийн YI дамжааны оюутан 22 настай С.Пагмадулам оролцсон юм.
Ирэх жил дэлхийн мисс шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс-2014” тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болох юм байна.
Филиппин бүсгүй дэлхийн мисс боллоо | ||
Үзсэн: 2836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.