Өнөөдөр 10 дахь жилдээ болж буй Одонтой эхчүүдийн чуулганы үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрсөн өдрийнхөө талаар дурсан ярилаа. Тэрбээр "Уг нь өнөөдөр миний төрсөн өдөр. Гэхдээ миний албан ёсны бичиг баримт дээр гуравдугаар сарын 30 гэж байдаг. Учир нь аав минь гурван сарын 30-нд сум орж л дээ" хэмээн чуулганд оролцогч эхчүүдийг инээлгэсэн юм.
Тэрбээр 1963 оны 3 дугаар сарын найманд Зэрэг сумын төв эмнэлэгт Цахиа, Хонинхүү нарын найм дахь хүүхэд болон төрсөн ба тухайн өдөр сумын эмнэлэгт хоёр эх амаржиж байжээ.
Одонтой эхчүүд Ерөнхийлөгчид төрсөн өдрийн цэцэг барилаа | ||
Үзсэн: 1987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.