Шууд Chart

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний үйл ажиллагаатай танилцана

2016-03-09 09:17:29

11.00 цагт: Монголын Залуучуудын холбооны 2 давхарт МЗХ-МЗБНХ / Монголын Залуу Багш Нарын Холбоо/ хамтран ажиллах талаар хэвлэлийн хурал хийж, санамж бичиг байгуулна. Утас: 99059632


11.00 цагт: Иргэний Зориг Ногоон Нам байгуулагдсаны 16 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд байрлах Корпорейт III Зочид буудалд  болно. Утас: 99248355


11.30 цагт:  МУБИС-иас “Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл-2016" Олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Нийслэлийн хэсэг иргэдээс зохион байгуулж байгаа "Дарангуйлсан масктай ардчилал" жагсаал, цуглаан Хэлмэгдэгсдийн хөшөө, НЗДТГ- ын үүдэнд үргэлжилнэ. Утас: 80802506


12.00 цагт: "Шийдлийн цаг"-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний үйл ажиллагаатай танилцана.  Утас: 51-260311


12.00 цагт: Иргэд хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын сэтгэл зүйч Х.Оюунтуяа Хараа хяналтгүй хүүхэд, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсдийн сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн зөвлөгөөний талаар ярилцлага хийнэ. Арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд болно. Утас: 91191046


15.00 цагт: Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт, ярилцлага МЗХ-ны Залуус танхимд болно. Энэ үеэр Залуучуудын өвлийн II Олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа нарт МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулна. Утас: 88020633, 99780090

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний үйл ажиллагаатай танилцана  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй