Шууд Chart

"Буянтын борхон толгод" шинэ уран бүтээл

2016-03-09 10:43:54

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, дүү Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг, охин Л.Нарангэрэл болон нутгийн ахан дүүсийнхээ хамтаар төрж өссөн нутгийнхаа тухай шинэ уран бүтээл гаргаж, клипжүүлжээ.

Эгч, дүү энэ гурван авьяаслаг бүсгүй Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Буянтын бор толгодын дунд төрж өсөн бага насаа өнгөрөөж, Өлзийт сумын сургуульд сурч, энэ нутгаас ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлцгээсэн юм.

Өлзийт сумаас дуучин, жүжигчин, хөгжимчин зэрэг 12 гавьяат цолтон, 3 ардын жүжигчин, нэг Төрийн шагналтан, олон арван ардын авьяастан төрөн гарсан билээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Буянтын борхон толгод" шинэ уран бүтээл  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй