
Бүсгүй таны будгийн саванд элдэв төрлийн багс байгаа бол та тэрхүү багсуудыг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Тохирох зурагтай тааруулан тухайн багсыг хэрхэн хэрэглэхийг тайлбарласан болно.
1. Энгийн болон хүүрай пудрт зориулсан багс
2. Хацрын энгэсэгний багс.
3. Дэвүүр бүхий багс. Уг багс нь нүүрнээс будагны илүүдэл хуурах хэсгүүдийг арилгах үүрэгтэй. Энэхүү багсыг маш зөөлөн хөдөлгөөнөөр нүүрний хэсгүүдээр бутарч унасан нүдний хуурай тенийг ямар ч ул мөр үлдээлгүй цэвэрхэн арилгана
4. Энэхүү том багсыг шанаа хэсгийн өө дарах болон хацрын энгэсэг түрхэхэд ашиглана.
5. Өө дарах багс.
6. Тень түрхэх зориулалт бүхий багс. Уг тенийг хамгийн зөөлөн материалаар ихэвчлэн хийдэг ба энэ нь нүдний зөөлөн зовхи болон нүд орчмын хэсгийн хүрэхэд хэцүү хэсгүүдэд төвөггүйхэн хүрч үүргээ гүйцэтгэдэг байна.
7. Хамрын өөг арилгах зориулалттай бага гарын муруй багс.
8. Шингэн өө дарагч болон шингэн крем, пудр түрхэх зориулалттай багс. Энэхүү багсыг зөвхөн синтетик цуултаар хийсэн байх шаардлагатай.
9. Кабуки багс. Хуурай болон энгийн пудр түрхэх зориулалттай. Нэгэн жигд түрхэнэ.
10. Нүдний тень түрхэх том багс. Уг багсын тусламжтайгаар нүдний дээд зовхиний дээд хэсгээр их өргөн түрхэгдэх цайвар өнгийн тениудыг түрхэж болно. Энэ багсны арай жижиг хувилбар багсаар үлдсэн гол тениэ түрхдэг байна.
11. Тень түрхэх зориулалттай маш нарийн богино багс. Нүдний зовхи орчмын төвөгтэй хэсгүүдэд хүрч тень түрхэх зориулалттай.
12. Тень түрхэх багс.
13. Уруулын багс. Уруулын будаг түрхэхийн өмнөх ерөнхий хэв буюу хүрээ гаргахад ашиглагдана. Синтетик цуулт бүхий материалаар хийгдсэн байвал зохимжтой.
14. Нүдний харандаа болон тениэр зурсан шугамуудыг уртасгах үүрэгтэй багс.
15. Нүдний харандаагаар зурсан зураасыг зөөлрүүлэх багс.
16. Нүдний харандааг ашиглаж зурсан зураасыг зөөлрүүлэх зориулалт бүхий муруй багс.
17. Тень түрхэх багс.
18. Шингэн өө дарагчуудыг түрхэх бага гарын багс. Нүүрний жижигхэн өөг дарах болон цэгэн өө дарахад ашиглагдана.
19. Хөмсөг будах муруй багс. Энэхүү муруй багсын тусламжтайгаар хөмсөгний харандаагаар будсан хэсгийг цэвэрхэн жигд тарааж өөгүй харагдуулах эсвэл хөмсгийг тениэр жигд будах зориулалттай.
20. Хөмсөгний сам.
21. Спонж (аппликатор). Нүдний зовхины хуурай болон шингэн тень түрхэхэд ашиглагдана.
22. Хөмсөгний сам
Нүүр будалтын багсыг ялгаж сурцгаая | ||
Үзсэн: 4266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.