![](/uploads/201309/news/thumb/a2f0f102b7d7fe868a03a3dfc925c9d5_x3.jpg)
Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн татварын байцаагч эмэгтэйн шүүх хурал 10-р сарын 2-нд буюу ирэх Лхагва гаригт БГД-ийн шүүхэд 13.00 цагт болно. Хуралд шүүгчээр Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцоно. Тус хэргийг сануулбал, БГД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө ЧД-ийн татварын хэлтэст байцаагч ажилтай 27 настай эмэгтэй Э-г хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Т гэгч 70 удаа хутгалж амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Т нь хамт амьдарч байсан Б гэгч залуугаа хохирогч Э-тэй хардсаны улмаас харгис аллагыг үйлдсэн нь тогтоогдсон юм.
Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурлын тов гарлаа | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.