
Израиль-Палестины мөргөлдөөний бүс нутаг дахь зэрлэг ан амьтдын хүрээлэнгийн сэтгэл өвтгөм дүр зураг олны анхаарлыг татаж буй талаар ССTV мэдээлжээ.
Амьтны хүрээлэнгийн ажилтан Мухаммед Авайда “Газын зурваст болсон мөргөлдөөний улмаас амьтны хүрээлэнгийн ажилчид амиа авч гарахын тулд ажлаа орхин зугтаж байсан. Харин энэ үед амьтад маань хамгийн их аймшиг, аюултай тулгарч өлсөж, цанган ийнхүү үхсэн байна. 2007 оноос хойш бид амьтан тэжээх ямар ч боломжгүй болсон” гэж ярьжээ.
Энэхүү амьтны хүрээлэнд өлсөж үхсэн хэд хэдэн арслан, матар, сармагчин зэргийг мөргөлдөөний дараа олсон гэнэ. Тэднийг бөөгнүүлж тавиад үлдсэн амьтдаа байгальд тавих зэргээр ярилцаж байгаа ажээ. Хамгийн гол нь хүний арчилгаанд өссөн амьтад зэрлэг байгальд аж төрөх нь үүнээс ч илүү аюултай байдаг гэнэ.
Газын зурвас дахь амьтны хүрээлэнгийн сэтгэл өвтгөм зургууд | ||
Үзсэн: 2408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.