Шууд Chart

Сонгууль өгөх 2.4 сая иргэн бүртгэгдээд байна

2016-03-09 15:01:51

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар гаргажээ. Тодруулбал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn  цахим   хуудаст санал өгөх насны 2 сая 4048 иргэний мэдээллийг байршуулсан байна. Сонгуулийн насны иргэдийн хувьд дээрх тоо нь  эцсийн тоо биш бөгөөд шилжилт хөдөлгөөн зэргийг харгалзан нэрийн жагсаалтыг эцэслэж гаргах юм.

Иргэний шилжилт хөдөлгөөний тухайд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Иймд иргэд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжин ирсэн, явсан тухайгаа зайлшгүй бүртгүүлэх ёстой. Түүнчлэн цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол оршин суугаа харьяа аймаг, нийслэлийн сум,  хорооны  улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө арилгах шаардлагатай юм.

УБСЕГ-аас сонгуулийн насны 2 сая 4048 иргэний тоог нийслэл, аймаг, сумдад хүргүүлсэн бөгөөд уг тоог үндэслэн 21 аймаг, 9 дүүрэг, 332 сумын ИТХ-ын тэргүүлэгчид Монгол Улсын хэмжээнд 2091 сонгуулийн хэсгийг байгуулаад байгаа ажээ.

Нэмж мэдээлэхэд, иргэд https://burtgel.gov.mn цахим хуудаст  хандаж өөрийн регистрийн дугаар, цахим кодыг оруулснаар зөвхөн өөрт холбогдох мэдээллийн үнэн зөвийг шалгаж, тойрог, хэсгийн дугаар, санал өгөх байрны байршлыг мэдэж авах боломжтой юм. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал өөрийн оршин суугаа газрын УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонгууль өгөх 2.4 сая иргэн бүртгэгдээд байна   
Үзсэн: 1818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-09 20:41
Сонгууль өгөх насанд хүрсэн хүмүүсийн тоо 2 сая 4048 мянга мөн үү? 3 сая хүнтэй гэсэн тоо гарсан гэтэл 600000 хүрэхгүй хүүхэд байдаг юм шиг.Тэгсэн атлаа 1 сая хүүхэд хүүхдийн мөнгө авдаг гэх. ямарч уялдаа холбоо алга.Монголд өтлөлт хөгширөлт насжилт давамгайлжээ.эсвэл сонгуулийн луйвар булхай байх.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-09 17:20
монголын хүн ам гурван сая биш. таваас зургаан сая болсон байхаа.
124.158.95.xxx [124.158.95.xxx] 2016-03-09 15:36
hvvhdiin mongo awdag say garan hvvhedtei deer ni songuuliin nasnii 2.4 say hvn bna gene nemeed vz de kkkkkkkkkkkkk
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2016-03-09 15:15
Монголд зөв тоо байна уу????? Монгол улс 3,0 сая иргэнтэй гэх тэрний 2,4 сая сонгуулийн насныг гэж ойлгож болох уу???? Нэг л таарахгүй байна даа Төрийн толгой нэг бишээ????????
202.61.97.xxx [202.61.97.xxx] 2016-03-09 15:11
Гарчгаа зөв өгөөч ээ. ХОЁР САЯ ДӨРВӨН ЗУУН МЯНГА ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА ШДЭЭ.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-09 15:09
13 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх 13.1.Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй. 13.2.Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй. 13.3.Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно.

Бидэнтэй нэгдээрэй