Шууд Chart

Дундговь аймагт хүчтэй шуурганы улмаас 9 айлын гэр нуржээ

2016-03-09 15:48:17

Энэ сарын 4-ний өдрийн байгалийн онцгой үзэгдлийн үеэр Дундговь аймгийн төвд 9 гэр нурж, 5 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр хуурчээ.

Үүнээс гадна хэд хэдэн малчны хоттой мал цасанд дарагдсан талаар мөн мэдээлж байна. Тиймээс хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул малчдад хүн хүч, эд материалын туслалцаа үзүүлэхийг ААН, байгууллага, иргэдэд аймгийн Засаг дарга уриалжээ.

Мөн МСҮТ, ЕБС-ийн оюутан, сурагчдын амралтын хугацааг зохицуулж, ар гэртээ туслах боломжоор хангах хүсэлтийг холбогдох газарт нэн даруй уламжлахыг зохих хэлтэс, агентлагийн удирдлагуудад өгсөн байна.

Түүнчлэн ажиллах хүчийг зохион байгуулж “Малчдад туслах баг” ажиллуулахыг сумдын удирдлагуудад үүрэг болгожээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дундговь аймагт хүчтэй шуурганы улмаас 9 айлын гэр нуржээ  
Үзсэн: 2135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй