Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-03-10 09:36:44

Гуравдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Шинэ зам барьтал хурд сааруулагч тавихгүй гэнэ", "М.Энхсайханы зөв байжээ", "Улстөрчдийн мөчөөрхлөөс болоод хурандаа нар золиослогджээ", "3000 гаруй хүн улаан бурхантаад байна" зэргийг онцлон нийтэлсэн байна.

"Өдрийн сонин"-д "Энэ хавар шинээр хоёр ч цахилгаан станцын ажил эхлүүлэхээр болжээ", "Тариаланчид дутагдах үрийн буудайгаа татваргүйгээр импортлох бүрэн боломжтой", "Хакердуулсан малгай" зэргийг онцолжээ.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Хоймор эзгүй "эвсэл"", "Найдвар биш горьдлого дагуулсан ханшийн өсөлт", "Хариуцлагагүй Ш.Сайхансамбуу, хэнэггүй түрээслэгчид", "Гадаадын 100 оюутан Монголд анагаахын боловсрол эзэмшинэ" зэргийг унших боломжтой.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "Монгол тэмээ-999" их говийн тэмээний баяр", "Ц.Ганхуяг: Нэгдэх тухай асуудал хүндхэн болсон", "Залуучуудын холбоо залуу багш нараа дэмжинэ", "Давааны цаана даваа буюу НӨАТ-ын баримт" зэргийг онцолсон байна.

"Засгийн газрын мэдээ" сониноос "Статистик дэлхийд тэргүүлэв", "Төр 1300 өрхөд орон сууц түрээсэлнэ", "АН-тай нэгдэх яриа гарснаар манай санхүүжилт улам хүндэрсэн", "Намаг, балчгаа хүсэхгүй" зэргийг уншаарай.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй