
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Бидний амьдрал гэрэлт ирээдүй” хүчирхийлэлтэй тэмцэх хоёр сарын аяныг хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ажээ. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 9-ний өдөр “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад салбаруудын оролцоо” зөвлөгөөнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд сумдын Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, цагдаагийн хэсгийн төлөөлөгчид, Арвайхээр сумын 11 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан зэрэг нийт 80 гаруй хүн оролцож, “Гэр бүлийн хүчирхийлэл, түүний мөн чанар, салбар дундын зохицуулалт, “Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн байдал”-ын талаар хэлэлцжээ.
Тус зөвлөгөөн нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэхэд салбаруудын оролцоог тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Хүчирхийлэлтэй тэмцэх хоёр сарын аяныг эхлүүлжээ | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.