Шууд Chart

"Травиата" дуурь энэ сарын 12-13-ны өдрүүдэд тайзнаа амилна

2016-03-10 11:11:26

Ж.Вердигийн "Травиата" дуурь энэ сарын 12-13-нд УДБЭТ-ын тайзнаа амилахаар болжээ. Дуурийн гол дүрд МУГЖ Ө.Уянга, СТА Р.Доржхорол, МУГЖ Э.Амартүвшин, СТА Ш.Наранчимэг, Ч.Энхтайван нарын авьяаслаг уран бүтээлчид оролцон тоглох юм.

Ж.Верди гурван бүлэгт “Травиата” дууриа 1852 онд бичиж, 1853 оны гуравдугаар сарын 6-нд Италийн Ла Фенис театрт нээж байсан гэдэг. Анх уг дуурийг гол баатрынх нь нэрээр “Виолетта” гэж нэрлэж байжээ. Цомнолыг хүү Александр Дюмагийн “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн Франческо Мариа Пиаве бичсэн байдаг.

Уг бүтээл өдгөө маш их алдаршиж, дуурийн театрын урын санд зайлшгүй байх бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог болжээ. Дэлхийн театрын 2012-2013 оны улирлын “Дуурийн сан”-д “Травиата” дуурь дэлхий дахинд хамгийн олон тоглогдсон дууриар шалгарсан юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Травиата" дуурь энэ сарын 12-13-ны өдрүүдэд тайзнаа амилна  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй